Monday, July 22, 2013

Санаа аваарай 2


Нэг ийм сарафанчик оёчлоо. Цаанаасаа ийм хуниастай материал дэлгүүрт байгаа. Тэрнээс аваад хялбархан оёчихож болох юм байна. Туршаад үзээрэй :-)


Sunday, July 7, 2013

Өнгөний сонгодог хослолууд

Удаан завсарласны эцэст блогоо цааш үргэлжлүүлэх сэдвээ арай гэж оллоо гэвэл итгэх хүн гарахгүй биз ээ. Үнэндээ олон сэдвүүдээс алийг нь сонгохоо мэдэлгүй ингэж удлаа гэвэл үнэмшилтэй сонсогдох байх. За нуршаад байлгүй гол ажилдаа орьё.

 Энэ удаад миний байнгын ажиглалтын бай болоод байгаа өнгөний зохицлын тухай бичихээр шийдлээ. Хувцас загварын ертөнц байнгын хувьсал өөрчлөлтөнд оршдог ч зарим нэг зүйлс хэзээ ч хуучирдаггүй нь гайхалтай. Жишээ болгож би дараах өнгө, загварын хослолуудыг дурдмаар санагдлаа.