Sunday, December 29, 2013

Яаж Парисын бүсгүйчүүд шиг хувцаслах вэ: "Парисын Загварын 7 хоног"-ийн хичээлүүд


Дэгжин, хэтрүүлэггүй, секси. Хувцас загварын хувьд Франц бүсгүйчүүд мөнхийн сонгодог загваруудыг орчин үеийн хандлагатай хослуулан өөрийн гэсэн стиль үүсгэн додигор алхадгаараа алдартай улс. "Парисын Загварын 7 хоног"-ийн тайзны болон гудамжны зургуудыг харьцуулан судалсны дүнд ЭНГИЙН бус ЭРХЭМСЭГ харагдахад тань зориулж дараах зөвлөмжүүдийг гаргалаа. 



Францын загвар өмсөгч/загвар зохион бүтээгч/бизнесмен бүсгүй Ines de la Fressange Парисын загварын долоо хоногт
Суурь хувцсан дээрээ эмэгтэйлэг шигтгээ оруул. Богино урттай өмд, энгэртээ зангилдаг захтай цамц, хонгорхон бирет малгай энэхүү жинхэнэ франц төрхийг цогцлоосон байна.

 
Франц загвар өмсөгч/жүжигчин Clemence Poesy  Парисын загварын долоо хоногт
Жинсэн өмдтэйгөө гангар. Футболка, пүүзний оронд хөөрхөн хүрэм, шовх хоншоортой brogue гутал өмсөхөд л хангалттай ажээ.


Загварлаг од Miroslava Duma Парисын загварын долоо хоногт
Францууд хэзээнээсээ тренч цуванд дуртай. Шинэ загварын тренч өмсөөд өөрийгөө франц киноны гол дүр шиг мэдрээрэй.
 

Стилист/Шанель-ийн төлөөлөгч Caroline Sieber Парисын загварын долоо хоногт
Малгай өмсөхөөс битгий ай. Өөрт тохирох загварыг олоод итгэлтэйгээр алхаарай.


Saint Laurent-ын загварын шоу
Хөвгүүдээс санаа аваарай. Өөртөө таарамжтай эрэгтэй загварыг туршаад үзэхэд илүүдэхгүй шүү. 


Загвар өмсөгч/жүжигчин/ТВ од Eva Riccobono Парисын загварын долоо хоногт
Пропорци болон хэмжээгээр тогло. Дээд хэсэгтээ том, доороо бариу, эсвэл эсрэгээр нь өмсөөд үзээрэй.


Санаа авмаар мэдээлэл байсан тул энэ сайт-аас орчуулж орууллаа. Эрэгтэй загвартай тренч цув, бирет малгай,  шовх хоншоортой brogue гутал өмсөөд хослуулчихвал хамгийн ганган "Парисын бүсгүй" болчих юм биш үүү??? Нэг иймэрхүү харагджийвал ч болоод явчлаа шүү тээ :-))



No comments:

Post a Comment

***** ИХИЙГ мөрөөдөж, БАГААС таашаал авч, АМЬДРАЛЫН МӨЧ БҮРЭЭ амталъя! *****