Thursday, February 6, 2014

Эмэгтэй хүн ба цэцэг

Та бүхэндээ нэгэн үлгэр сонордуулъя.

Эртээ урьдын цагт үзэсгэлэнт ЭМЭГТЭЙЧҮҮД амьдардаг нэгэн газар байжээ. Тэдний амьдардаг дэлхийд үзэсгэлэнт ЦЭЦЭГНҮҮД ургадаг юмсанж. Гэвч тэд нэг нэгэнтэйгээ хүйн холбоотойгоо огт мэддэггүй байж гэнэ.

Гэтэл, нэгэн онцгой сайхан өдөр цэцэгнүүд эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг гайхан биширч, сэтгэл татагдаад даашинзан дээр нь үсрээд гарчихжээ. Ингэснээр эмэгтэйчүүдийн гоо үзэсгэлэн улам тодорч, тэд ч цэцэгний уран тансагийг мэдэрч, тэд үүрдийн сайн найзууд болсон гэдэг...





Цаг хугацаа хувьсан өөрчлөгдөхийн хирээр эмэгтэй хүний өмсдөг хувцасны хэлбэр, нэр төрөл өөрчлөгдөн нэмэгдсээр байсан ч хайртай найз цэцэгнээсээ сайхан бүсгүйчүүд салсангүй. Нэг бол тэд энгэр цээжээ цэцгээр гоёх болж...



Үгүй бол уран гоолиг хөлөө цэцэгсийн сайхнаар чимдэг болж гэнээ...




Эцэс сүүлд нь цэцэг найзаараа хамаг биеэ өвч бүрхэх болсон гэдэг:







Уран бүтээлчид ч хосгүй хоёр найзын гоо үзэсгэлэнг гайхан бахдаж үргэлж хамтад нь зурж, дүрсэлж, хамтад нь магтан дуулдаг болсон гэдэг...








 

Эмэгтэй хүн, цэцэг хоёр хүйн холбоотой болохын бас нэгэн баталгаа:






Ардын үлгэр төгсөнө гэж үгүй. Ахин шинэ үлгэрээр учран золготлоо түр баяртай! :-)

No comments:

Post a Comment

***** ИХИЙГ мөрөөдөж, БАГААС таашаал авч, АМЬДРАЛЫН МӨЧ БҮРЭЭ амталъя! *****