Thursday, February 6, 2014

Жинс эргэж ирлээ~~ Welcome back, blue jeans!

Hey, it's my blue jeans...
Чиний миний өмсөх дуртай
It's my blue jeans...

Жинснээс өөр хувцасны тухай дуу ер нь байдаг билүү? Дуунд хүртэл орсон байхыг бодоход жинс аниа ч САК юмаа :)

Энэ жил жинс бас эргэн ирж байнаа. Би гэдэг хүн хамгийн сүүлд хэзээ жинс өмссөнөө санахгүй сууж байхад тэрүүгээр өнөөх чинь өнгө зүсээ хувиргачаад манаргаж яваа сурагтай.
За тэхээр жинс аниагаа эргэн санаж, угтан авцгаая даа!!



Жинс энгийнээс хайзайгаад хазайгаад ийм л болдог байсан биз дээ? Гэтэл цаана чинь ямар ямар жинс гарсан байна гээч?



Ер нь ажаад байхад жинсэн цамц, даашинз, элдэв оруулгатай жинснүүд өдөр тутмын хувцаслалтанд их түлхүү орж ирэх шинжтэй:

Цамц, хүрэмнүүд


Даашинзууд

 



Жинсээр хамгийн алдартай, загварлаг брэнд гэвэл GUESS л юмаа даа?


Өндөр зэрэглэлийн загварын ертөнц(haute couture, high fashion)-д хүртэл жинс аниа цохиж яваа харагдсан шүү:

Гэснээс, жинсэн хувцсаар дагнасан Urban jeans гээд манай үндэсний бренд байдаг юм билээ. 2013 онд загварын шоугаа хийж жинсэн өмднөөс эхлээд гоёлын даашинз хүртэл бахархмаар уран бүтээлүүдээ дэлгэсэн байсан:






Загварын сонголт ихтэй, үнэ нь ч боломжийн санагдсан. Залуу насны цог жавхаа, эрч хүчний бэлэгдэл болсон хөх жинсээрээ гангарангаа үндэсний үйлдвэрлэлээ дэмжицгээе гэж залуустаа уриалмаар санагдчлаа! :)

Фейсбүүк хаяг нь: https://www.facebook.com/urban.jeans.mongolia юм билээ шүү.

No comments:

Post a Comment

***** ИХИЙГ мөрөөдөж, БАГААС таашаал авч, АМЬДРАЛЫН МӨЧ БҮРЭЭ амталъя! *****