Monday, November 24, 2014

Содон хүзүүний зүүлт ~~ Statement necklace

2-3 жилийн өмнөөс моодонд ороод байгаа нэг тренд саяхнаас сэтгэл гижигдээд болдоггүй. Сайн бодсон чинь надад 1-2 байдаг хирнээ ашигладаггүй юм байна. Яаж хэрэглэх талаар судалсанаа доор сийрүүлье.

Содон хүзүүний зүүлт  ~~ Statement necklace




Зүгээр өмд, цамц өмсөхөөр нэг л уйтгартай санагдах үе байдаг даа. Тийм үед л Содон зүүлтний маань хэрэг гардаг юм байна. Ер нь өнгө төрхөнд ХУВЬСГАЛ гаргахуйц хүчтэй энэ зэвсгийг би яагаад анзаарч байсангүй вэ??

Тэгэхээр ийм хүзүүний зүүлтийг ингэж зүүдэг юм байна:

1. Мөрөвчгүй палаажтай


 Энэ мэдээж сонгодог хэлбэр. Бүх цаг үед энэ хэлбэр хуучрахгүй биз ээ.

 

2. Тод өнгөтэйг сонгох

 
Нэгэнт л содон байх учиртай юм чинь, өнгө нь тод байвал бүр сайн!

3. Сорочкан цамц, пиджактай хослуулах

 Энэ стилийг бид солонгос кинон дээрээс их хардаг даа. Захны хэлбэртэй зүүлтээр охидууд маань ч их гоёдог болж. Хожимдсон ч гэсэн хамаагүй, энэ өвөл жаахан гангарнаа. 

4. Хүзүүтэй цамцан дээр зүүх

Ялангуяа хар цамцан дээр зүүх нь оффис ажилтай бүсгүйчүүдийн салшгүй гангараа болж чадах мэт!

5. Олон давхар зүүх

За даа, энэ ч одуудын л хийх ажил юм шиг ээ. Сэтгэлд чинь л нийцэж байвал өөрт байгаа бүх зүүлтээ зүүчихэд ч болох юм биш үү?

 

Миний сонголтууд

Метал, алтлаг загварууд бол үнэхээр тасархай!!!


Пиджак уйтгартай санагдаад өмсөхөө больсон надад энэ л хэрэгтэй юм байна:

Сувд бол хэзээ ч сонгодог, эмэгтэйлэг!


 
Би лав зундаа шар өнгийг сонгоно оо!!!




Доорх хоёр бүсгүйг хүзүүний зүүлтгүйгээр төсөөлөөд үз дээ (дэндүү энгийнийг дэндүү чамин болгож чаджээ):

 


Нэг л зориглохгүй байгаа хүмүүст хар өнгөтэй хослуулахыг зөвлөж байна:




Уран бүсгүйчүүд маань өөрсдөө хийгээд зүүцгээе л дээ :)


Эцэст нь хэлэхэд содон хүзүүний зүүлтийг зүүхдээ бусад хувцсаа энгийн байлгахыг хичээгээрэй. Зүүлт чинь өөрөө бүхнийг ХЭЛЭХ учраас тэр!



Эх сурвалжууд:
1. http://style-delights.blogspot.com/2012/01/5-ways-to-wear-statement-necklace.html

2. http://laurenconrad.com/blog/2013/05/style-tip-the-power-of-a-statement-necklace-lauren-conrad-may-2013/

3. http://fabfashionfix.com/style-watch-statement-necklaces/

4. http://www.fashboulevard.com/2013/05/chambray-statement-necklaces.html


No comments:

Post a Comment

***** ИХИЙГ мөрөөдөж, БАГААС таашаал авч, АМЬДРАЛЫН МӨЧ БҮРЭЭ амталъя! *****