Monday, February 2, 2015

Шоппинг хөтөч: CALLIOPE








Италийн Terranova  гэдэг залуусын бренд Хорооллын НОМИН-гийн хажууд нээгдээд удаагүй байгаа билээ. Гэтэл түүнтэй хамт Calliope хэмээх Италийн бренд бас оржээ. Мөн л залууст чиглэсэн тус бренд хямд үнэ, өргөн сонголт гэсэн уриатайгаар залуусыг байлдан дагуулахаар шийдсэн бололтой. Ингээд Calliope-оор "шагайсан" тэмдэглэлээ сийрүүлье. (Дараа нэг Terranova-дсанаа бичнээ :-)

Дуртай сэдэв болох ноосон цамцнаасаа эхэлье.

19'900₮
19'900₮ (миний модель байсан үеийн зураг ккк)

39'900₮ (илүү хямд ч байж магадгүй шүү)
39'900₮ - (за за вэб хуудас дээрээс нь авсан зураг аа )

Юбканууд байна лээ, байна лээ:
19'900₮ - нэхмэл даавуун материалтай, 2 хажуудаа цахилгаантай, улаан хар хөх гм өнгүүдтэй
19'900₮ - суналттай, энэ өнгөөс гадна цайвар шаргал өнгө байсан

Бусад өмд цамцнаас: (Маш өргөн сонголттой байсан тул жишээ болгож заримыг дурдлаа. Энэ бренд яг H&M-ыг санагдуулсныг нуух юун. Дэлгүүрийн уур амьсгал, брендийн стиль нь тун ойролцоо санагдсан. Тиймээс H&M-д дуртай охид, бүсгүйчүүд минь гүйгээд очоорой)
29'900₮
29'900₮ - энэ өмд мэдээж олон өнгөтэй байсан
14'900₮ - энэ өнгөнөөс гадна хар өнгөтэй байсан санагджийн (Хөтөч нь жаахан дутуу ажилласан байна, дараагийн удаад алдаагаа залруулнаа :-)


За одоо өөрт хамгийн их таалагдсан нэг зүйлээ танилцуулъя.......... :


ДАДААН!!! 14'900-хан гээд л бод!


Ийм хямд хирнээ юбкатай ч, өмдтэй ч зохино, маш суналттай тул биед эвтэйхэн! Дотор нь майктай, эсвэл ингэж дангаар нь өмссөн ч яадгийм ^_-


Ийм гоо үзэсгэлэнг авахгүй байж болно гэж үү? :-P


 +

 

 =

 



2 comments:

  1. Those are really fashionable. I like the pink sweater. Which one did you buy?
    Would you like to follow each other?

    http://heidepadilla.blogspot.com/

    ReplyDelete
    Replies
    1. Hi, Random, thanks for your comment! It's a surprise that the first unfamiliar to me person to comment on my blog is a foreigner :-) May I know, how you found my blog? Of course we could follow each other, but I'm planning to start a blog in English, so I better invite you there instead of here, right?
      Oh, I bought the sheer top and the pencil skirt, both with flowers. The last two pics were actually taken at my work, wearing them. They are too nice! :-D

      Delete

***** ИХИЙГ мөрөөдөж, БАГААС таашаал авч, АМЬДРАЛЫН МӨЧ БҮРЭЭ амталъя! *****