Sunday, February 15, 2015

Фэйшн блогтой учирсандаа би азтай!

Fashion blog(хувцас загварын блог), тэр дундаа Personal style blog(хувийн стилийн блог) гэж юу вэ?

ХУВЦАС ЗАГВАР бол миний эртний хобби. БЛОГ гэдэг зүйлтэй танилцаж нөхөрлөсөн маань ч саяхны явдал биш. Харин энэ хоёрыг хооронд нь нийлүүлж, түүнээсээ баяр хөөрийг мэдрэх болсон маань саяхнаас... Фэйшн блогтой учирсан тэр өдрийг тэнгэр ивээсэн биз ээ~~ :)

Ер нь хувцас загварын сэдэвтэй монгол блог их ховор юм билээ, тэгэхээр өөрийн өдөр тутмын хувцаслалтаа танилцуулдаг personal style blog бол бүр байхгүй байх. Харин энэ сэдвээр гадныхны олон мянган блог байдаг бөгөөд тэд блогоороо өөрийн стиль, сонирхлоо хуваалцаж, харилцан блогоо уншиж, санаа бодлоо солилцож байдаг. Тийм ч болоод саяхан блогт маань монгол хүн бус, нэг Индонез охин сэтгэгдэл үлдээсэн байсан. Тиймээс олон хүнд хүртээмжтэй байлгах үүднээс англи хэл дээр бас нэгэн блог нээлээ. Хүсвэл та орж сонирхоорой: http://thefashionminer.blogspot.com/

Цааш танилцуулахад фэйшн блог бичдэг хүмүүсийг фэйшн блоггер гэдэг бөгөөд блог бичих нь тэдний заримын хувьд  мэргэжил болсон байдаг. Тэд маш олон уншигч/дагагч/фенүүдтэй бөгөөд хувцас загварын ертөнцөд маш их нэр хүндтэй болж, алдартай дизайнеруудтай хамтарч ажиллан, загварын том шоунууд, Оскар, Грэмми зэрэг ёслолуудад уригдан оролцож, нэг үгээр хэлбэл алдартай одууд болцгоосон байдаг. Жишээлбэл Aimee Song, Christina Bazan, Chiara Ferragni, Nicole Warne нарыг дурдаж болно.

Юмыг яаж мэдэхэв, монголоос нэрд гарсан анхны фэйшн блоггер нь БИ болчих ч юм билүү...:-P Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй ээ гэж.

Хүсэл мөрөөдөл байгаа цагт хүрч чадахгүй газар, бүтээж чадахгүй үйлс гэж үгүй...   
В.И.Уянга :) 

Жич: блогийг маань байнга уншиж байгаа, цаашид үргэлжлээсэй гэж хүсэж байгаа хүн байвал сэтгэгдлээ бичиж үлдээвэл их баярлана шүү ;-)

No comments:

Post a Comment

***** ИХИЙГ мөрөөдөж, БАГААС таашаал авч, АМЬДРАЛЫН МӨЧ БҮРЭЭ амталъя! *****