Эх сурвалж: TheChicFashionista.com (Холбоосыг нь оруулсан тул хулгай болохгүй байгаа?:-)
Хүн өөрийн ХУВИЙН СТИЛЬ-ийг олохын тулд өөрийгөө мэддэг болох хэрэгтэй гэж юуны түрүүнд хэлмээр байна. Таны дотоод гүн дэх ТА хэн болохыг мэдээд, түүнтэйгээ эвлэрсэн, түүгээрээ бахархдаг байх хэрэгтэй.
Өөрийн хувийн стилийг бүрдүүлэх гэдэг нь өөрийн зан чанар болон амьдралын олон хэсгүүд (өөрийн вкус, сонирхол, хүсэл мөрөөдөл, урам зориг, тэмүүлэл болон түүх) дээр суурилж хувцаснуудыг буюу дүр төрхүүдийг хооронд нь хослуулж сурах урлаг юм. Тэдгээрийн заримыг, эсвэл бүгдийг нэгтгэн хувцаслалтаараа ил гарган гялалзуулах хэрэгтэй. Гэхдээ мэдээж зөвхөн бусдад харуулахыг хүссэн талуудаа л харуулна шүү дээ.
"Эхлээд өөрийн хэн болохоо мэдэж ав; дараа нь өөртөө тохируулан гоёж чимэглэ."
- Эпиктетус (Грекийн гүн ухаантан)
Өөрийн хувийн стилийг хөгжүүлэх нь яагаад чухал вэ?
Өө, маш олон шалтгаан байгаа, гэхдээ хамгийн гол нь сайхан харагдах, сайхан мэдрэмж авах!
Өөрийн онцлог стилийг бий болгосноор та илүү өөртөө итгэлтэй, тав тухтай байж чаддаг. Мөн энэ галзуу медиа ертөнцийн фэйшн золиос болсон олон хүмүүсээс онцгойрч чадна.
Өөрийн стилийг олохын тулд маш их алдаа, туршилтыг дамжих хэрэг гарна, тиймээс алдахаас бүү айгаарай. Үнэндээ өөрийн стилиэ олох нь аялал болохоос хүрэх газар биш юм. Туршилт хийж, зугаацангаа өөрийгөө илүү таньж мэдэх аялал юм шүү :-)
Стиль = Хувийн онцлог шинж
Нэгэнт та өөрийн "фэйшн хүн"-тэйгээ холбогдсон байхад таны стиль сайжирч, та хэзээд гайхалтай харагддаг болох болно. Энэ байдал чинь хувцаслалтаар чинь илрэх болно. Та илүү сэтгэл ханамжтай болж Одри Хэпберн, Мэрилин Монро нар шиг бусдын бишрэлийг хүлээж эхэлнэ!
"Таныг гайхалтай харагдуулах зүйлийг л өмс, харин хэт их хичээх хэрэггүй; хичээгээгүй байх тумсаа илүү секси харагддаг. Таны биед таараагүй, эсвэл зан чанарт чинь таараагүй хувцсыг өмсөх хэрэггүй."Тэдний нууц юунд байна? Тэд аль нэг дүр төрх л хүнийг сайхан харагдуулдаг гэж төөрөлддөггүй. Тэд зөвхөн өөрт байдаг онцлог шинжээ тодотгож хувцасладаг.
- Хайди Клум (супер модель)
Мэрилин Монро гэхэд эмэгтэйлэг галбир, онцгой зан чанараа ашиглан эмэгтэйлэг, секси дүр төрхийг бий болгодог байсан. Хэрэв бид түүний нэрийн хуудас болсон дээрх 'халтер' даашинзыг спорлог, боловсорсон Одри Непбернд өмсүүлвэл ямар харагдах бол? Нэг л биш ээ... Түүнд ямар тавгүй байх бол! Одригийн шулуун, богинохон футболка, өмдийг галбирлаг Мэрилинд өмсгөчихвөл? Бас л гойд харагдахгүй.Сэтгүүл дээрх зарим тренд болон стилиүд зарим хүнд яагаад тохирдоггүй учир энэ шүү дээ.
Өөрийн хувийн стилийг тодорхойлцгооё!
Хувийн стилиэ тодорхойлохын тулд дараах зүйлсийг хамтдаа хийцгээе:
- Өөрийн жинхэнэ стиль/хэв маягийг тодорхойлох (та магадгүй өөрийн хоёрдогч, эсвэл бүр гуравдагч 'загварын хүн'-ээ олж нээж мэднэ!)
- Өөрийн хүрэхийг хүсэж байгаа оргилоосоо хэр хол байгаагаа дүгнэх
- Өөр дотроо байгаа 'загварын хүмүүс'-ээ бүгдийг ил гаргаснаар зөвхөн танд тохирох онцлог стилийг бий болгож чадна
Тэгэхээр "Загварын хүн" гэж
юу вэ?
Энэ бол аливаа нэг төрлийн хувцсыг өөрийн мэдэлгүй
сонгодог, таны тархинд шингэсэн хандлага юм. Энэ хандлага 99.9% таны дотоод
хүнтэй нийцдэг.
Тэгвэл яагаад бид алдаа гаргасаар байдаг вэ? Таныг хүрээлж байгаа нөлөөллүүдээс болдог (үүнд эцэг эх, найз нөхдийн хүрээ, нийгмийн байр суурь, мэргэжлийн замнал, мэдээллийн хэрэгслүүд гм орно). Энэ нь та өөрийн хүсэл сонирхлоо бүрэн ойлгож мэдрээгүй, эсвэл бусдын хэм хэмжээ, хүлээлтэнд баригдах хэрэгтэй болдогтой холбоотой.
Тэгвэл яагаад бид алдаа гаргасаар байдаг вэ? Таныг хүрээлж байгаа нөлөөллүүдээс болдог (үүнд эцэг эх, найз нөхдийн хүрээ, нийгмийн байр суурь, мэргэжлийн замнал, мэдээллийн хэрэгслүүд гм орно). Энэ нь та өөрийн хүсэл сонирхлоо бүрэн ойлгож мэдрээгүй, эсвэл бусдын хэм хэмжээ, хүлээлтэнд баригдах хэрэгтэй болдогтой холбоотой.
Одоо хамтдаа таны дотоод хүн болон таны хувцасны санг хооронд нь уялдуулах ажиллагааг эхэлье!
"Стиль тодорхойлох асуулга хэрэгтэй юу?"
Зайлшгүй шаардлагатай биш, гэхдээ стилиэ олохгүй төөрөлдсөн үед тохиромжтой эхлэх цэг болдог. Олон эмэгтэйчүүд, ялангуяа Бүтээлч Фашиониста нар ямар нэг хайрцагт баригдахыг хүсдэггүй. Гэхдээ имидж бүрдүүлэх үйлчилгээний маань нэг хэсэг болгож, мөн эмэгтэйчүүдэд сайхан харагдахад нь туслах гэсэн хүслээсээ үүдэн хүрэхийг хүссэн газраасаа хаана яваагаа мэдэх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна! Та яг одоо имиджээ хэрхэн бүрдүүлж байгаагаа анзаарч мэдэх нь цаашид стилиэ баяжуулахад чухал шаардлагатай гэж бодож байна. За энэ нухацтай яриагаа зогсоогоод хэлэхэд өөрийн "загварын хүн"-ээ тодорхойлох чинь өөрөө ЗУГААТАЙ ажил шүү дээ!
"Яаж, Хаанаас эхлэх вэ?"
Өөрийн загварын чиг хандлагаа тодорхойлох үүднээс "Хувцас загварын сорил(тест)" бөглөөд үзэхийг зөвлөж байна.
Хувь хүний стилиэ хөгжүүлэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл, мөн асуулга танд хангалттай чиглэл өгч чадаагүй бол "Хувийн стилиэ хэрхэн тодорхойлох вэ?", мөн "Стилиэ яаж бүрдүүлэх вэ" гэсэн сэдвүүдийг уншаарай. Эдгээр нь танд өөрийн фэйшн хүнээ илүү сайн мэдэхэд тусална гэж найдаж байна. (Дээрх сэдвүүдийг удахгүй нэмж оруулах болно.Ред.)
Хувцас загварын ерөнхий стиль-үүд
Дараах нь хамгийн түгээмэл хэв маягууд юм. Эдгээр нь дотроо олон төрлүүдэд хуваагддаг. Мөн эдгээр стилиүдээс нэг хүнд зэрэг байх боломжтой байдаг.
|
|
| ||||||
|
|
|
No comments:
Post a Comment
***** ИХИЙГ мөрөөдөж, БАГААС таашаал авч, АМЬДРАЛЫН МӨЧ БҮРЭЭ амталъя! *****