2015 оны хавар, зуны голлох трендүүд юу вэ? Загварын ертөнцийн сүүлийн үеийн хандлага хаашаа байна? Энэ мэдээлэл залуу, цоглог бүсгүй бүрийн анхаарлын төвд байдаг биз ээ. Тэгвэл дараах трендүүд ирэх улирлыг тодорхойлж байна. Та нэг, хоёрыг нь л шүүгээндээ нэмчихэд хамгийн дэгжин, шинэлэг, эрч хүчтэй бүсгүй байж чадах болно.
1. 70-ААД ОН, БОГЕМИЙН УРСГАЛ
Өнгөрсөн жил 60-аад оны загварууд моодонд орж байсан бол энэ жил 70-аад оны хэв загвар хүчээ авч байна. 70-аад оны загварын голлох онцлогууд гэвэл урт даашинз, трапец өмд, эмэгтэй бүрх малгай, платформ гутал, жинсэн материал, комбинезон, толгойн алчуур, галзуу эрээн хээнүүд зэрэг юм.
Мөн 60, 70-аад онуудад үүссэн загварын нэгэн хүчирхэг урсгал болох Богемийн(bohemian, boho гэж товчилдог, хиппи ч гэж нэрлэдэг) урсгал нь нэгэн тусдаа стиль болж чадсан бөгөөд сүүлийн жилүүдэд онцгой их дэлгэрч байгаа стиль билээ.
2. ЦАЦАГ, УНЖЛАГА
70-аад он эргэн ирсэнийг даган цацаг, унжлагууд хувцас, аксессуаруудад өргөн хэрэглэгдэж эхлээд байна. Ялангуяа өнгөрсөн улирлын нэгэн тренд байсан нөмрөг энэ жил дүүрэн цацаг унжлагатайгаар эргэн иржээ. Одууд, загварын төлөөлөгчдийн гудамжны стиль үүнийг гэрчилж байна.

Дэлхий дээрх хүчтэй соёлуудын нэг япон соёл яах аргагүй мөн. Тэдний кимоног санагдуулам хувцаснуудаар шар арьстай бүсгүйчүүд ид гангарч байна. Монгол бүсгүйчүүдэд маань бүр ч илүү зохино доо!

3.ГИНГХАМ ШОО
17-р зуунд Малай үндэстнүүд хэрэглэж эхэлсэн Гингхам гэдэг шоотой даавууны хээ нь хувцас загварын сонгодог хээнүүдийн нэг болж үлджээ. Бидний багад өмсдөг байсан шоотой даашинзнуудыг санагдуулж байгаа биз?
5. БҮХЭЛДЭЭ ЦАГААН
Зун цагт цагаанаас өөр өнгө өмсөхгүй байсан ч уйдахгүй дээ!


6. ХАР ЦАГААНЫ ХОСЛОЛ
Энэ хослолыг ер нь тренд гэж нэрлэх хэрэг байна уу даа? Хэзээ ч хуучирдаггүй юм чинь!


7.ЖИНС
Залуу, цоглог төрх бий болгоход сайн туслагч болдог жинсийг бүх биеэрээ өвч өмсөх нь илүү тренди харагдуулах юм байна.


8. ЦЭГЭН ХЭЭ (Polka dots)
Энэ бас нэгэн сонгодог хээ. Хөгжилтэй, цоглог, залуу харагдахыг хүссэн хүн бүрт санал болгоё!
9. НЭВТ ШУВТ
Гэрэлтдэг материал эмэгтэй хүний зоримог, сээтэгнүүр, бас эрхэмсэг төрхийг тодруулдаг. Ялангуяа хар торон даашинз нууцлаг хирнээ урин дуудсан төрхийг үүсгэдэггүй гэж үү?


11. ПАСТЕЛ ӨНГӨНҮҮД
Энэ сэдвийн талаар дэлгэрэнгүй эндээс хараарай.
12. ӨРГӨН ӨМД
Бариу өмдний эрин үе дуусаж байна уу гэлтэй. Өргөн шарваар юмуу трапец өмднүүд ойрын жилүүдэд ноёрхох төлөвтэй!
The best merit casino | Deposit and Withdrawal | CCASINO
ReplyDeleteThe best merit casino in 바카라 the world is at stake on 바카라사이트 this site. At this site, you can play games 메리트카지노 like blackjack, roulette, baccarat, and more.