Хувийн стилиэ олох, бүрдүүлэх зөвлөмжийг The Chic Fashionista хэмээх сайтаас цувралаар хүргэж байгаа билээ. Үргэлжлэлийг нь хүлээн авна уу.
Эх сурвалж: TheChicFashionista.com
Таны өөрийн дотоод "загварын чиг хандлагаа" хэрхэн тодорхойлох вэ?
Хувийн загварын стилиэ олж сэтгэл ханамжийг мэдрээрэй |
Хувийн стилиэ хөгжүүлэх нь хувь хүний онцлогоо илэрхийлэх, мөн илүү эрч хүчийг мэдрэх арга билээ. Та хүмүүст өөрийгөө хэн болох, юуг илэрхийлж байгаагаа харуулахыг хүсдэг үү? Хүмүүсийг сохроор даган дууриалгүй, өөрөөрөө байж, дуу хоолойгоо гаргахыг хүсдэг үү? Та өөрийн гэсэн бодолтой, өөртөө сэтгэл хангалуун хүн гэдгээ харуулахыг хүсдэг биз дээ?
Хувцас, гоёл чимэглэл, өнгөөр дамжуулан өөрийгөө илэрхийлнэ гэдэг нь сэтгэл дүүрэн байх, сайхан харагдахад нэн чухал зүйл юм. Хувцаснуудаа хооронд нь зохицуулан нэгэн урлаг бүтээж, түүнээсээ тааламж авах нь өөртөө итгэлтэй байдлыг оргилуулдаг!
Өөрийн "загварын хүн"-тэйгээ нийцэлтэй байснаар:
- Өөртэйгөө төстэй хүмүүсийг татдаг (харилцаа холбоо нэмэгдэнэ!)
- Орчин тойрны хүмүүсийнхээ хүндэтгэлийг хүлээж өөртөө итгэх итгэл нэмэгддэг
- Сайхан харагдаж, сэтгэл санаа ч өөдрөг байдаг
Хувийн стилиэ бүрдүүлэх нь өөрийн гэсэн брендийг үүсгэхтэй адил юм. Өмссөн хувцас чинь таны зан араншин болон амьдралын хэв маягийн талаар ихийг өгүүлдэг - тиймээс та өөрийгөө үнэн төрхөөр нь харуулсанаар өөрийн хүссэн хүмүүсийг болон нөхцөл байдлыг урин дууддаг, мөн хүмүүст өөрийнхөө талаар хүссэн сэтгэгдлээ төрүүлж чаддаг. Та хэрэв Хувцас загварын сорил(тест) бөглөсөн хирнээ өөрийн "загварын хүн"-ээ илүү гүнзгий судалмаар байвал танд дараах зөвлөгөөнүүдийг өгье:
Таны үнэн төрх юу вэ?
Өөрийн үнэн төрхийг мэдэхийн тулд юунд дуртайгаа мэдэх хэрэгтэй. Өөрийн загварын стилиэ олохын тулд эхлээд өөрийнхөө төгс хувилбарыг бодоорой. Өөрийн вкус, сонирхол, хүсэл мөрөөдөл, урам зориг, тэмүүлэл болон түүхийг бүгдийг нийлүүлэн бодоод үзээрэй. Таны төгс хувилбар ямар хувцас өмсөх вэ? Яаж бие авч явах вэ? Таны талаар хүмүүс юу гэж яридаг байх вэ? Стилиэ олох шилдэг арга бол өөрийн дотоод ертөнцийг сайн таньж мэдэх явдал юм.
Та өөрийн зан төлөвийг илэрхийлсэн үгсийг жагсаан бичиж болох бөгөөд тэдгээр үгс таны нэг юмуу хоёр "загварын хүн"-ий шинжид хамаарах болно.
Эндээс юу сурч авав?
![]()
Миний хувьд үндсэн стиль маань Сонгодог боловч Бүтээлч-Богемийн (миний өвөрмөц царайг илүү тодотгодог), жаахан Мөрөөдөмтгий (би мөрөөдөгч бөгөөд харагдах байдалд их анхаардаг), багахан зэрэг Энгийн(би чөлөөтэй бойфренд жинс, Keds-ийн даавуун шаахайндаа их хайртай), заримдаа Моодны(гэхдээ настай холбоотойгоор энэ стилиэс аажмаар холдож байгаа) стилиүдээр хувцасладаг. Гэхдээ Сонгодог бол миний үндсэн стиль бөгөөд энгийн болон албаны хувцаслалтын алинд ч энэ стиль тод харагддаг.
Хувцас нь ямар нэг байдлаар таны онцлог чанаруудын зарим хэсгийг харуулж байх ёстой. Та өөрөөсөө асуугаарай: "Одоогийн стильдээ тав тухтай байдаг уу?" "Хувцаснууд чинь таны зан чанар, амьдралын хэв маяг зэрэгтэй тохирч байна уу?" Хэрэв үгүй бол та өөрийн нэг төрхөө нууж байгаа бөгөөд та хамгийн сайхнаараа харагдаж чаддаггүй байх магадлал маш өндөр. Та "загварын чиг хандлагатайгаа үл нийцэх өвчин"-д өртсөн байгаа бөгөөд имиджийн зөвлөхүүдийн тайлбарладгаар "бусдын(эцэг эх, гэр бүл, найзууд, ажил гм) нөлөөнд хэт автсанаас үүдэн төөрөгдөж" дотоод хүндээ тохироогүй хувцасладаг болсон байна.
Тиймээс одооноос эхлэн тэмдэглэлийн дэвтэр дээрээ өөрийн дотоод хүнээ, дуртай болон хүссэн зүйлсээ илтгэсэн түлхүүр үгсийг ойр ойрхон бичиж байгаарай, тэгээд хувцасны сан болон худалдан авах зуршлаа тэдгээртэйгээ нийцүүлэхийг хичээж байгаарай.
Харж мэдрэхүй: Загварын сэтгүүлүүдийг ашигла
Энэ даалгаварыг гүйцэтгэхдээ Elle, InStyle, Cosmopolitan,
Marie Claire, Harper's Bazaar зэрэг алдартай сэтгүүлүүдийг ашиглах хэрэгтэй. Сэдэв дагуу бусад сэтгүүлүүд ч болно. Эсвэл таалагдсан зургуудаа интернетээс татаж компьютертээ хавтаслан хадгалж болно. Эхний алхам нь танд тохирдог өнгө, хэлбэр, хувцас, дүр төрхөө дугуйлж, эсвэл таалагдсан зургуудаа хайчилж аваарай.
Дараа нь Хувцас загварын сорил-ын тайлбаруудыг ашиглан сонгосон стилиүдээ тоолж, нийт тоог нь дараах хүснэгтэд оруулаарай:
Загварын
хүн
|
Тоо
|
Сонгодог
|
|
Моодны
|
|
Драмын
|
|
Энгийн
|
|
Мөрөөдөмтгий
|
|
Бүтээлч
|
Үндсэндээ, та дээрх хүснэгт болон асуулгаас гарсан үр дүнгээ хараад хамгийн их дугуйлсан юмуу хайчилж авсан зүйл бүхий стиль дээрээ тэмдэглэл хийгээрэй. Жишээ нь:
Загварын асуулгаас тогтоосон миний хувийн стиль: (.....)
Хүснэгтээс тогтоосон миний хувийн стиль: (.....)
Эндээс юу сурч авав?
Өөрийгөө юунд дуртай, юу хүсэж байгаагаа мэдэхгүй бол загварын сэтгүүл ашиглах нь гайхалтай арга байдаг. Гэхдээ та зураг сонгохдоо заавал бодит байдалд ойрыг сонгох шаардлагагүй. Та бага зэрэг чөлөөтэй хандах хэрэгтэй. Таалагдсан болгоноо дугуйлж, өөрийн хувцас загварын ертөнцдөө байгаасай гэж хүссэн бүхнээ сонговол зохино. Үүний гол зорилго бол өөрийн дуртай зүйлсээ мэдэх явдал бөгөөд дотоод "загварын хүн"-ээ тодорхойлох явдал билээ. Та тэдгээр зургуудаа цаашид өөртөө урам зориг оруулах, санаа төрүүлж, хувийн стилиэ хөгжүүлэхэд ашиглаж болно. Дараагийн даалгавар маань энэ талаар байх болно...
Хувийн дүр төрхийн тэмдэглэлийн дэвтэртэй болвол
ямар вэ?
Энэ бол хувийн стилиэ хөгжүүлэх, дотоод загварын хүндээ төвлөрч байхад туслах хамгийн дуртай арга маань. Эхэндээ их цаг орох мэт боловч тэмдэглэлээ бичих, зураг нэмэх явц нь маш зугаатай тул танд даалгавар мэт санагдахгүй гэдэгт итгээрэй!
Хувийн стилийг тодорхойлох нь хувирамтгай үйл явц тул байнгын үнэлгээ, засвар шаардлагатай байдаг. Тиймээс энэ бол ажил хэрэгч фашиониста нарт зориулсан арга юм!
Арьсан хавтастай дэвтэр нээгээд дараах зүйлсийг бичээрэй:
- Өөрт чинь таалагддаг дүр төрх, хувцас, нүүр будалт, хэлбэр, өнгөнүүд (нэг хуудсан дээр зурагнууд наагаад тэдгээрийгээ олсон он сараа тавьж болно)
- Урам зориг өгдөг загварын сэдэвтэй онч үгс. Жишээ нь: Коко Шанелийн "Фэйшн үгүй болдог, стиль бол мөнхийнх"
- Хэн нэгэн ямар нэг хувцастай байхад чинь сайхан харагдаж байна гэж хэлж байсан уу? Тэгвэл яг тэр хувцаснуудаа өмссөн зургаа авахуулаад дэвтэртээ наагаарай. Зураг бүртээ тайлбар бичиж, юу өмссөн, яагаад сайхан харагдсан гэж бодсон тухайгаа бичээрэй. Мөн өмсөхөөр танд сайхан мэдрэмж төрүүлдэг хувцаслалтуудаа ингэж тэмдэглэж болно.
- Хувцас загварын үлгэр дууриалууд болон загварын трендүүдийг судла, тэгээд аль нь таны бий болгох гэж байгаа дүр төрхөд нөлөөлж чадах болохыг тэмдэглээрэй.
- Хэн нэгний стиль таалагдсан бол тэр тухайгаа бич. Гудамжинд таарсан нэгэн ч байж болно. Яагаад сайхан харагдсан тухай, ямар хувцсыг яаж өмссөн байсан тухай бичээрэй.
- Танд таалагдаж байгаагаа сүүлийн үеийн трендүүдийн тухай тэмдэглээрэй.
Энд зөв, буруу хариулт гэж байхгүйг сануулах хэрэгтэй байх. Энэ таны хувийн тэмдэглэл. Бусдад зориулж, хэн нэгэнд таалагдах гэж бичээгүй шүү дээ!
Эндээс юу сурч авав?
Төсөөллийн загварын ертөнцийнхөө талаар тэмдэглэл хөтлөх нь шинэ санаа олж илрүүлэх гайхалтай арга байдаг. Мөн дотоод загварын хүнтэйгээ холбоотой байхад ч тусалдаг. Хэрэв та хувцасны шүүгээгээ шинэчлэхээр шийдсэн бол дэвтрээ нээгээд ямар деталиуд дээр анхаарах хэрэгтэйгээ мэдэх болно. Ингэснээр зөвхөн өөрийн хүсэж байгаа зүйлс дээрээ төвлөрөх боломжтой болдог.
Найз, гэр бүл, найз залуугийнхаа хувцаснаас зээлж ав
Хувийн стилиэ тогтоох аялалдаа аль болох нээлттэй хандаж олон төрлийн стилийг туршиж, түүгээрээ хөгжилдөөрэй! Зөн совингоо дагаарай - таныг урам зоригтой болгож байгаа, эрч хүч нэмж байгаа бүхнийг туршиж үзээрэй. Гэр бүл, найз нөхдийн хүрээнээсээ өөр өөр стилийн хувцас болон гоёл чимэглэлийг нь түр зээлэн өөрт таардаг зүйлстэйгээ хослуулж үзээрэй. Эсвэл зүгээр дэлгүүрт очиж өөртөө таалагдсан ч зохих эсэхэд нь эргэлзсэн зүйлсээ өмсөөд үзэхэд болно.
Хуучны хувцсыг туршаад үз: Vintage(хуучны хувцас) болон комиссын барааны дэлгүүрүүдэд шинэ стилийг туршиж үзэхэд их тохиромжтой байдаг. Тэнд өвөрмөц, таны дотоод бүтээлч чанарыг гялалзуулж чадах онцгой зүйлс ихээр байдаг.
No comments:
Post a Comment
***** ИХИЙГ мөрөөдөж, БАГААС таашаал авч, АМЬДРАЛЫН МӨЧ БҮРЭЭ амталъя! *****