Wednesday, November 21, 2012

Хамгийн сайхан хувцасладаг эмэгтэй-2012

People сэтгүүл 2012 оны 9 сард 'Хамгийн сайхан хувцасладаг эмэгтэй'-г нэрлэжээ. Энэ жил 40 нас хүрч байгаа жүжигчин Gwyneth Paltrow тус жагсаалтыг тэргүүлжээ. Түүнийг загварын сүүлийн чиг хандлагын боол бололгүйгээр загварлаг харагдаж чаддаг гэж дүгнэжээ. Мөн тэрээр цацаг унжлагатай хувцсанд дургүй, харин биед эвтэй байдлыг их эрхэмлэдэг гэнэ.



Зөвлөмжүүд ~~ Та дэгжин болохоор шийдсэн бол


Wendy Nguyen
Имижээ өөрчилж дэгжин болохоор эргэлт буцалтгүй шийдсэн бүсгүй танд дараах зөвлөгөөнүүдийг хүргэе:


Thursday, November 15, 2012

Хээнцэр болох анхны алхмууд



Бүсгүйчүүд бид бүгд л хээнцэр дэгжин харагдах дуртай. Гэхдээ дэгжин байх гэдэг нь яг юу гэсэн үг вэ?



Tuesday, November 13, 2012

Миний тухай

Сайн уу~~!

Намайг Уянга гэдэг. Хувцас загвар сонирхдог олон бүсгүйчүүдийн л нэг. Гэхдээ ХУВЦАС ЗАГВАР миний хувьд яаж ч мартах гээд чаддаггүй нандин нэгэн хүн шиг, үргэлж сэтгэл татаж зүрх хөвсөлзүүлж байдаг дундаршгүй их ХАЙР ДУРЛАЛ шиг томоос том ХҮЧ байдаг болохоор тэрхүү их сэтгэл хөдлөлөө бусадтай хуваалцвал өөрийн болон бусдын амьдралд хачир нэмж, мөн өөрийн сурсан ажигласан бүхнээ бүсгүйчүүдтэйгээ хуваалцсанаар эргэн тойрондоо өнгө үзэмж, эрч хүч, баяр баясгаланг бий болгох болов уу гэсний үндсэн дээр энэхүү блогоо нээлээ.


Та сайхан хувцаслах талаар "эхлэн суралцагч" бол блогийн эхнээс уншиж эхлээрэй, харин над шиг хувцас загвар сонирхогч бол санал бодлоо солилцож, сонирхлоороо нэгдэцгээе. Блогтой маань хамт байж, хамтдаа суралцаж, хамтдаа хөгжихийг урьж байна!


Олонд өгөөжтэй, сонирхолтой зүйлсээр баялаг блог байлгахыг хичээх болно


Таалан болгооно уу!