People сэтгүүл 2012 оны 9 сард 'Хамгийн сайхан хувцасладаг эмэгтэй'-г нэрлэжээ. Энэ жил 40 нас хүрч байгаа жүжигчин Gwyneth Paltrow тус жагсаалтыг тэргүүлжээ. Түүнийг загварын сүүлийн чиг хандлагын боол бололгүйгээр загварлаг харагдаж чаддаг гэж дүгнэжээ. Мөн тэрээр цацаг унжлагатай хувцсанд дургүй, харин биед эвтэй байдлыг их эрхэмлэдэг гэнэ.
Paltrow –ийн стилист Elizabeth Saltzman түүнийг “Тэрээр өөрийн гэсэн хэв маягтай, тэр нь 'Энгийн бөгөөд хэтрүүлэггүй'. Тэр 'Би аз жаргалтай байна, энэ илүү чухал' гэсэн үзэл баримталдаг. Энэ нь түүнийг бусдаас өөр харагдуулж чаддаг” гэж People сэтгүүлд ярьжээ.
People мөн дараах бүсгүйчүүдийг нэрлэсэн байна:
1. Gwyneth Paltrow: World's Best Dressed Woman (Дэлхийн хамгийн сайхан хувцасладаг эмэгтэй)
2. Diane Kruger: Best High Fashion Style (Дээд моодны шилдэг стиль)
3. Kate Middleton: Best Classic Style (Шилдэг сонгодог стиль)
4. Emma Stone: Best Red Carpet Style (Улаан хивсний шилдэг стиль)
5. Jessica Alba: Best Jeans Style (Шилдэг жинстэй стиль)
6. Rihanna: Best Risk-Taking Style (Шилдэг аз сорьсон стиль)
7. Jennifer Lawrence: Best Under 25 Style (25-с доош настны шилдэг стиль)
8. Reese Witherspoon: Best Pregnancy Style (Жирэмсний шилдэг стиль)
9. Miranda Kerr: Best Street Style (Гудамжны шилдэг стиль)
10. The Kardashians: Best Trend-Setting Style (Шилдэг загварын хандлага тодорхойлогч стиль)
За эд нар чинь бидний багш нар шүү дээ. Миний хувьд Jessica Alba, Miranda Kerr хоёрын хувцаслалт хамгийн их таалагдлаа. Бусдаас нь ч сурмаар юм их байнаа...
agree with u
ReplyDelete