Thursday, November 15, 2012

Хээнцэр болох анхны алхмууд



Бүсгүйчүүд бид бүгд л хээнцэр дэгжин харагдах дуртай. Гэхдээ дэгжин байх гэдэг нь яг юу гэсэн үг вэ?


Юуны түрүүнд дэгжин байх нь үнэтэй, сүүлийн үеийн загвартай хувцас өмсөхөөс хамаардаггүй. Хямд хувцсаар донжтой харагдаж болдогийн адил, үнэтэй хувцас өмссөн ч зохиогүй бол үнэ цэнээ алддаг.

Хүн бүр өөрт тохирсон стиль-ээ олж авах хэрэгтэй. Үүний тулд тодорхой хэмжээний ажиглалт хийж, өөрийн биеийн галбир, нас, зан чанар зэрэгт тохирсон хувцсыг сонгож сурах хэрэгтэй. Хувцас загварын алтан дүрэм бол хэт хичээсэн, хиймэл дүр төрхөөс зайлсхийж байгаагаараа хирнээ өөртөө тохирсон дэгжин байдлыг бий болгох явдал. Хамгийн гол нь та тухтай бөгөөд өөртөө итгэлтэй байх нь чухал. Мэдээж хувцас загварын сэтгүүлүүдээс санаа авч, сүүлийн үеийн загварын чиг хандлагын талаар мэдээлэлтэй байх нь хэрэгтэй.

Найз нөхдөөсөө, сэтгүүлээс, гудамжнаас зэрэг олон газраас шинэ санаа авч байгаарай!
Эцэст нь хэлэхэд, хувцас загвараар ТУХТАЙ БАЙДАЛ болоод БАЯР ХӨӨР-ийг мэдрэх нь хамгийн чухал!!

Ингээд дэгжин хээнцэр бүсгүй болохоор шийдсэн бүсгүй та дараах анхны алхмуудыг хэрэгжүүлээрэй:

Алхам 1. Суралц!
Ямар нэг шинэ юмыг сурахын тулд сайн үлгэр дууриалыг олох хэрэгтэй. Загварын мэдрэмж өндөртэй болохын тулд “дүрмүүдийг” нь сайн сурах хэрэгтэй. Таныг би элдэв онол уншиж судал гэсэнгүй, өөр дэгжин эмэгтэйчүүдийн хувцсаа яаж сонгож байгаа, яаж хооронд нь зохицуулж байгааг судлахыг зөвлөж байна. Жишээ нь гудамжаар явж байхдаа дэгжин бүсгүйчүүдийг ажигла, загварын сэтгүүл, теле сувгууд үз.

Алхам 2. Хяналт шалгалт хий
Хоёрдугаар шат бол хяналт шалгалт. Хувцасны шүүгээгээ шүүмжлэлтэйгээр хар. Танд ядаж нэг ширхэг хаях гээд чадахгүй байгаа хувцас олдох байх. Тэгвэл одоо олон жил бодсон тэр санаагаа хэрэгжүүлэх цаг иржээ. Өмсөхөө байсан л бол зоригтой хаяарай. Өршөөлгүй хандаарай!

Алхам 3. Энгийн хослолуудаас эхэл
Хэрвээ хувцаснуудаа яаж хооронд нь зохицуулахаа сайн мэдэхгүй байгаа бол эхлээд сонгодог хослолуудаас сонгоорой. Үүнд: хар-хар, хар-цагаан, саарал-цагаан, нэг өнгө дагнасан хослолууд. Дээрээс нь өөртөө ямар өнгө, ямар стиль зохидог болохыг судлаарай. Төгс хослолыг бий болгосон бол дээр нь хэрэггүй деталь битгий нэмээрэй.

Алхам 4. Өөртөө юу зохидогийг мэдэж ав!
Өөртөө яг тохирсон хувцсыг олж авах нь маш чухал юм. Урьд нь туршиж үзэж байгаагүй хувцсаа өмсөж үзэхээс бүү айгаарай. Шинэ өнгө, шинэ загвар өөрийн стиль-ээ олоход чинь тус болно. Өөртөө хязгаар бүү тавь. Сүүлийн үеийн загварын хувцаснууд хувь хүний онцлогт чинь нийцэхгүй байвал өмсөх хэрэггүй.

Алхам 5. Туршилтууд
Өөртөө итгэлтэй болоод ирэхээрээ туршилт хийж эхлээрэй. Хувцаснуудыг өвөрмөцөөр хослуулж өмсөх зэргээр өөрийн гэсэн имижээ олж авагтун.
Хээнцэр болох үйл явц өөрөө их сонирхолтой байдаг. Сонгосон хувцаснуудын чинь стиль үсний засалт, нүүр будалт, аксессуарууд гэх мэт бүрэн дүр төрхтэй чинь нийцэх ёстой. Мөн гадаад дүр төрх чинь дотоод мөн чанарын чинь илэрхийлэл байх ёстойг санаарай. 


   Эцсийн дүгнэлт:
Хүн өөрт нь ямар хувцас зохидог, ямар нь зохидоггүйг сайн мэдэж авах нь хамгийн чухал юм байна! Орчин үед моданд орж байгаа хувцас зохихгүй ч байж болно, хэн нэгнийг дуурайж өөрт тохирохгүй хувцасаа өмсөж болохгүй аж. Энгийн, сонгодог загваруудыг өөртөө тохируулж өмсөж сурсан бол дараа нь өвөрмөц, онцгой хувцаснууд болон хослолуудыг ашиглан өөрийн өвөрмөц стилийг бүрдүүлж авах хэрэгтэй юм байна.



2 comments:

  1. kkk, nadaa handaj bichsen uu? :-P

    ReplyDelete
    Replies
    1. kkk, yaalaa gej de. chi chin ooriin gesen style-tei hun shuu dee. nadad style chin taalagddag shd. :-P

      Delete

***** ИХИЙГ мөрөөдөж, БАГААС таашаал авч, АМЬДРАЛЫН МӨЧ БҮРЭЭ амталъя! *****