Урьд хэлж байснаараа тартан хээний талаар судалгаа хийснээ танилцуулъя. 2009 оноос сэргэж эхэлсэн энэ тренд 2013 онд хүчтэй түрж, энэ жил улам эрч хүч орсныг дараах мэдээлэл харуулах болно. Загварын блогчин Жина Брар 2013 оны 11 сард
блог-доо ингэж бичжээ :
Шотланд
үндэсний нэгэн бахархал Tartan буюу шоотой
эрээн материал нь маш олон дүрд хувирдаг хамелеон шинжтэй. Панкууд, ихэс
дээдсүүд, эмээ нар, бидний хайртай дизайнерууд бүгд хэрэглэдэг энэ материал нь
2013 оны намар өвлийн улиралд энэ шинж чанараа бүрэн харуулж байна.Хувцас загварын
ертөнцийн дүрсгүй жаал, “соёлтой гранж” стилийн төлөөлөгч Marc Jacobs хэзээнээсээ тартанд дуртай бөгөөд Marc by Marc Jacobs брендийнхээ намар
өвлийн коллекцод гүн хөх өнгийн, зөөлөн загвартай пальтонуудыг оруулсан бол Moschino хурц улаан өнгөтэй, алтан хатгамалтай, цэргийн хэв маягтай пиджак зохион бүтээжээ. Clements Ribeiro панк стилийг
баримтлан улаан, хар хосолсон тартан хээтэй, торон туузан оруулгатай шифт
даашинзыг хар гутал, уравгар царайтай хослуулан өмсөхийг санал болгосон байна. :) Харин Emilia Wickstead, гайхалтай цэвэр
хийцтэй бариу банзал, пиджакны хослолоо шаргал туяатай тартанаар хийж, адил
өнгийн туфли, бээлийтэй хослуулжээ. Энд нэг л зүйл тодорхой байна: Та ямар ч
стильтэй байлаа гэсэн шотландын уулархаг нутгийн өвөрмөц өнгө төрхийг хувцсандаа
шингээх боломж танд байна.
Цэвэрхэн панк
стильд зорьж байвал McQ by Alexander Mqueen-ы энэхүү улаан
даашинзаас өөр зүйл хайх хэрэггүй.
Marc Jacobs-ын стилийн
цэвэр хийц танд хэрэгтэй бол цайвар цэнхэр туяатай “найз залуу” стилийн пальтог
сонгоорой. Эсвэл өвлийн тансаглалдаа зориулж Harris Tweed-ийн пиджакны чамин тансаг өнгө, хээнүүдэд умбаж болно. “Насанд хүрсэн” эмх журамгүй байдал бол үнэхээр
сонгууштай зам мөн.
Зүүн талаас цагийн зүүний дагуу: Хүрэм
£290, Harris Tweed Hebrides, Савхин даашинз
£120, Oasis, Шифон сорочка £380, Preen Line from Net-a-Porter, Богино түрийтэй гутал £110, Topshop, Алтан ээмэг £55, Net-a-Porter, Цүнх
£435, Vivienne Westwood, Бээлий
£35, Warehouse ASOS, Гутал
£25, ASOS
Мөн дараах мэдээллийг GLAMOUR хувцас загварын сайтаас авлаа. Тартан материалын талаар өнгөрсөн, одоо, ирээдүйг нь хүүрнэн өгүүлсэн байна. (Glamour-ын 2014 оны 8 сарын нийтлэлээс авав)
Тартан хээ түүхийн хуудаснаа
Clueless хэмээх өсвөр насны охидын тухай хувцас загварын үлгэр жишээ болсон кино байдаг юм байна. Өнөө үед ч яригдсаар байдаг тус киноны гол баатар Cher Horowitz шиг хувцаслахыг 90-ээд оны охин болгон хүсдэг байсан гэнэ.
Баяр ёслол, тусгай арга хэмжээний үеэр ч тартанаар гоёсон одод их байлаа. Дуучид тайзан дээрээ, жүжигчид улаан хивсэн дээрээ...
 |
Мадонна тоглолтынхоо үеэр |
 |
Rihanna тоглолт дээрээ |
 |
Английн дуучин Rita Ora |
 |
Rita Ora тартанд гүн автжээ |
 |
Загварын icon Olivia Palermo |
 |
Kate Middleton гүнж хүртэл! |
 |
Emma Watson-ы улаан хивсний гоёо |
 |
Dior-н даашинзтай Kate Bosworth |
 |
Тартанаар гангарнаа ~~~Chloe Moritz |
 |
Anna Hendrick-н өнгөний сонголт содон юмаа |
 |
Загварлаг од Sarah Jessica Parker |
Эцэст нь би өөрт таалагдсан тартан загваруудыг санал болгоё. Сонголт хийхэд чинь нэмэр болж мэдэх юм. Эмэгтэй хүний эмэгтэйлэг шинжийг хамгийн тод илэрхийлдэг даашинзаас эхэлье.
 |
Dorothy Perkins Simply Be Phase Eight |
Dorothy Perkins-ын
бүстэй дэрэвгэр даашинз($89)-ыг
цагаан трико, намхан ултай гутал, бирет малгайтай хослуулж залуу, сонгодог стилийг бүрдүүлж болно. Эсвэл хар трико, хөх юмуу цагаан пальтотой хослуулан "насанд хүрсэн" хэлбэрээр өмсөж болно. Олон талтай энэ даашинзыг ямар ч галбиртай хүн өмсөж болох бөгөөд сүүлийн үеийн моод болох дэрэвгэр хормойтойгоороо давуу талтай юм.
Simply Be(£30)-ын А хэлбэрийн даашинзыг махлагдуу,
Phase Eight (£99)-ийн Michelle даашинзыг гоолиг биетэй ажил хэрэгч бүсгүйчүүддээ санал болгож байна.
Эсвэл юбка өмсөж гоо үзэмжээ тодотгоорой. Эхний хоёрыг залуу охидод, дараагийн хоёрыг
ажил хэрэгч бүсгүйчүүдэд илүү зохимжтой гэж зөвлөхөөр байна.
Тартан хээтэй цамц ч энгийн болон ажил хэрэгч стильд "хачир" нэмж чадна. Мөн даашинзан цамц, нөмрөг ч сонирхолтой сонголт шүү.
 |
Forever 21 |
Аливаа шинэ трендыг өөрийн хувцаслалтдаа оруулахдаа эргэлзээд байвал эхлээд аксессуартаа оруулаад үзэх хэрэгтэй. Ороолт, бээлий, гутал, цүнх зэргийн аль нэгийг, эсвэл ижил өнгөтэй хоёрыг хослуулан хэрэглэвэл дэгжин харагдана.
 |
Яг ингэж... |
Хамгийн эцэст нь: Ингэхэд шинэ жилээр тартан даашинз өмсөх дэггүй санаа төрсөн юм биш биз? Шинэ жилийн даашинзаа сонгох
зөвлөгөө-нөөс маань энэ талаар уншиж болно шүү :-)
Тартаны талаар хийсэн аялалтай маань хамт байсанд баярлалаа. Цаашид олон сонирхолтой сэдэв бэлдсэн байгаа тул блогд маань байнга зочилж байгаарай :-D
No comments:
Post a Comment
***** ИХИЙГ мөрөөдөж, БАГААС таашаал авч, АМЬДРАЛЫН МӨЧ БҮРЭЭ амталъя! *****