"Бидний стиль-1"-дээ энэ өвлийн стилиүдийг оруулъя. Одоогийн байдлаар цөөхөн зураг байгаа ч цаашид нэмсээр байх бодолтой байгаа тул хэсэг хугацааны дараа орж ирж нэмэлттэй нь танилцаж байгаарай. :)
Ингээд юуны өмнө зургаа авахыг зөвшөөрсөн бүсгүйчүүддээ гүн талархал илэрхийлье! ;-) Блогт маань зургаараа зочилж байгаа тэднийгээ зочин гэж нэрлэж байя гэж бодлоо. Монгол бүсгүйчүүд маань царайтай бол царайтай, нуруутай бол нуруутай, үнэхээр гоо үзэсгэлэнтэй шүү!! = D
За ингээд ажилдаа орцгооё.
Зочин-1. Оффис ажилтай энэ бүсгүй маань шуба шиг харагддаг нэхий дээл, хар илгэн гутал өмссөн нь биед эвтэй атлаа дэгжин харагдаж байгаа юм. Энэ 2 шинжийг хослуулах нь заримдаа хэцүү байдаг шүү дээ.
Нэхий дээл нь гадагшаа харсан үстэй бөгөөд булганы үсийг хэсэгчлэн оруулсан байгаа тул булган шуба гэж нэрлэчихэд ч болох. Гэхдээ тийм ч үнэтэй биш гэдгээрээ давуу талтай.
Ийм дээлнүүд гадуур олон сонголттойгоор байдаг болсон байлээ. Дулаан хирнээ дэгжин. Өөр юу хэрэгтэй юм бэ, тийм ээ?
Зочин - 2. Энэ зочин маань нэг өнгө дагнасан стилийг сонгосон боловч цайвар өнгүүдээр нэмэлт оруулснаар илүү цэвэрхэн, дур булаам төрх бүрэлджээ. Урт, богино 2 оосортой цүнх нь олон сонголтыг өгөх бөгөөд гуталтайгаа хослосон тул өөр ямар ч хувцастай өмсөж болох давуу талтай.
Гутал цүнхний ийм хослол надад маш их таалагддаг. Ямар ч өнгийн хувцсан дээр өмсөж болдог, сонгодог хослол гэж боддог шүү! Эдгээрийг л хар л даа:
Зочин - 3.Хувцсыг зориулалтаар нь өмсөх нь хэзээд давуу талтай байдаг. Цасанд цасныхыг, ууланд уулынхыг, усанд усныхыг. Үүнийг бүрэн хэрэгжүүлсэн зочин маань цасны хувцастай ч дэгжин харагдаж болдгийг үзүүлжээ. Ийм хувцастай цанаар гулгаж байвал залуусын харцыг цуглуулаад л байхаас өөр яахав :-P
Спорт хувцасны талаар дэлгэрэнгүй ярьвал тусдаа том сэдэв гарна. Тиймээс ингээд түр орхиё.
Энэ булан маань цаашид ч өргөжнө. Орж ирэх бүрт чинь шинэ зургууд орсон байх вий. Хүсвэл та бас зургаа оруулж болно шүү! Өөрийн стилийг энэ буланд маань оруулах хүсэлтэй хүн сэтгэгдэл бичих юмуу Facebook дэх ALL ABOUT FASHION хуудас руу маань хандаарай. Бас энэ блогт орсон бичлэг болгоноо Facebook хуудсан дээрээ мэдээлж байдаг тул АLL ABOUT FASHION хуудсанд маань LIKE дарахаа мартав аа. ^_-
Эцэст нь Зочин бүсгүйчүүддээ дахин талархал илэрхийлье!!!
No comments:
Post a Comment
***** ИХИЙГ мөрөөдөж, БАГААС таашаал авч, АМЬДРАЛЫН МӨЧ БҮРЭЭ амталъя! *****