Wednesday, January 14, 2015

ХУВЦАС ЗАГВАРЫН СОРИЛ: Таны стиль юу вэ?





Эдгээр үгсээс харахад FASHION (бидний ярьдагаар 'моод') бол тухайн цаг үед дэлгэрч байгаа загварын чиг хандлага. Харин   STYLE(стиль) бол тэдгээр чиг хандлагаас хамааралгүй тодорхой өнгө хэлбэрүүдийн нэгдэл, онцгой нэгэн дүр төрх ажээ.

Энэ блогийн маань гол зорилго хүмүүст өөрийн гэсэн CТИЛЬ-ээ олж авахад нь туслах явдал билээ. Урьд нь "дэгжин харагдахад чинь тусалъя" гээд байсан маань буруу байж. Өөрийн гэсэн стильтэй байх нь заавал дэгжин байхын нэр биш, онцлогтоо тохируулан хувцаслаж сайхан харагдахын нэр юм байна. Өөрийн гэсэн стилиэ олж авсан хүн л үргэлж сайхан харагдаж чаддаг!! Бас нэг чухал зүйл бол бусдад таалагдахаас илүү ӨӨРТӨӨ ТААЛАГДАХ, өөрийгөө САЙХАН ГЭЖ МЭДРЭХ!



За ингээд өөрийн стилиэ тодорхойлох ажилдаа орцгооё. Магадгүй та стилиэ хайж яваа, эсвэл байгаа стилиэ өөрчлөхийг хүсэж байж болох юм.
Стиль нь хүнийг хэн болох талаар анхны ойлголтыг өгдөг, зан араншингийнх нь илэрхийлэл болдог. Тэгэхээр дэлхий дээрх хүний олон зан араншингийн тоогоор олон стиль байдаг байх нь үү? Магадгүй л юм. Гэхдээ л бид зан аашийг ангилж болдогийн адилаар стилийг ч бас ангилж болдог ажээ.

Олон янзын ангилал байдгаас нэгийг нь энд танилцуулъя. Энд багтаагүй олон стиль байдаг ч хамгийн түгээмэл бөгөөд ерөнхийг энд дурдлаа:
  1. Сонгодог
  2. Моодны
  3. Драмын
  4. Энгийн
  5. Мөрөөдөмтгий(Романтик)
  6. Бүтээлч
  7. Хотын(Энэ ангилалыг Моодны ангилалд багтаан оруулсан)
  8. Богемийн(Бүтээлч&Энгийн ангилалд багтаан оруулсан)
 Та өөрийгөө ямар стильтэйгээ мэдэхгүй, дээрхийн алинд багтахыг хэлж чадахгүй байгаа бол дараах сорилыг бөглөөд үзээрэй. Өөрийн гэсэн стильгүй гэж боддог хүн ч өөрийн зан араншингаа дагаад аль нэг хандлага руу нь чиглэсэн л байгаа. Дараагийн бичлэгээрээ стиль тус бүрийг дэлгэрэнгүй авч үзэж, тохирох зөвлөмжүүдийг оруулах болно.

ХУВЬ ХҮНИЙ СТИЛИЙГ ТОГТООХ СОРИЛ


Үзэг, цаасаа бэлдээд ажилдаа орцгооё!

 

Асуулт 1.


Хүний зан чанар нь таны ямар "загварын хүн" болохыг хүчтэй илэрхийлдэг. Жишээ нь бүрэг, дуу цөөтэй хүн зөөлөн, романтик хувцаснуудад татагддаг байхад адал явдал,  эрх чөлөөтэй байдалд дуртай бүсгүйчүүд энгийн, спортлог, хотын стильд илүү татагдах шинжтэй.

Таны зан чанарыг хамгийн зөв дүрсэлж байгаа үгсийг сонгоорой:

а)
b)
c)
Цэмцгэр
Загварын хандлага тогтоогч
Бие даасан
Боловсорсон
Эмх замбараагүй
Өөртөө итгэлтэй
Зохион байгуулалттай
Өөртөө итгэлтэй
ШУЛУУН




d)
e)
f)
Дулаан & Нөхөрсөг
Засаршгүй романтик
Уламжлалт бус
Тайван
Уян зөөлөн
Тайван
Итгэл даах
Мэдрэмтгий
Бүтээлч












________________________________________________________________________________






 Асуулт 2.


Аксессуарыг загварлаг бүсгүйчүүдийн сэтгэлийн толь гэж ярьдаг. Аксессуар нь гадаад төрхийг илүү сонирхолтой, онцлог болгож өгдөг бөгөөд таны "загварын хүн"-ийг сайн тодотгож өгдөг. 

Ямар аксессуар танд илүү их байдаг вэ?

  Fashion Style Quiz - What type of accessories dominate your closet?
a). Сувд, энгийн шигтгээтэй ээмэг, талст бүхий гинжин хүзүүний зүүлт, бугуйвч, цэмцгэр хийцтэй бүс, гутал. b).  Зузаан ултай сандальнаас эхлээд нүд бүлтийм богино түрийт хүртэлх бүх шинэ загварын гутлууд. Моодонд орж байгаа зүүлт, нүдний шилнүүд, загварлаг бүс, цүнхнүүд. c). Өргөн бугуйвч, содон хүзүүний зүүлтнүүд, том бөгжнүүд. Мөн цэмцгэр загвартай бренд цүнх, гуталнууд. 
Fashion Style Quiz - What type of accessories dominate your closet? pt2
d). Даавуун кет, углаашнууд, дан кулонтой хүзүүний зүүлтнүүд, уутан цүнх, байгалийн дун болон ясаар хийсэн ээмэг зүүлтнүүд. e). Хуучны (винтэж) загвартай хэлхсэн бугуйвч, хүзүүний зүүлтнүүд, мөн хуучны загвартай жижиг цүнхнүүд, толгойн алчуурууд. f). Янз бүрийн зүйлс холилдсон. Гэхдээ ихэвчлэн тод өнгийн нарны шил, малгай, эрээн хээтэй алчуур, цүнх, мөн олон давхар хүзүүний зүүлт, бугуйвч, бөгж зэрэг этгээд, содон юмуу хөгжилтэй гоёл чимэглэл хэрэглэдэг.


















________________________________________________________________________________






Асуулт 3.



Та хүссэн дэлгүүрээсээ хүссэн хувцсаа авч мөрөөдлийн төрхөө бүрдүүлэх боломжтой болжээ гэж үзье. 

Таны мөрөөдлийн төрх эдгээрээс алинтай нь илүү ойр байх вэ?:

 
Fashion Style Quiz - Which outfit appeals to you?
a). Судалтай цамц, хөвөн даавуун өмд, нарийн бүс, бүстэйгээ хослох арьсан цүнх, сувдан хүзүүний зүүлт, завсрын өнгөтэй сандаль  b). Хагас комбинезон, богино савхин хүрэм, зузаан ултай сандаль, шинэ загварын ээмэг, төмөр чимэгтэй хэтэвчин цүнх c). Комбинезон, содон хүзүүний зүүлт, цэмцгэр хийцтэй лакан хэтэвч, Louboutin-ы онгорхой хошуутай туфли
Fashion Style Quiz - Which outfit appeals to you? pt2
d). Чөлөөт загварын цагаан жинс, шамбрэй даавуун цамц, энгийн кулонтой зүүлт, олсон бугуйвч, "шууданч" цүнх, арьсан сандаль e). Хөөрхөн даашинз, винтэж загвартай жижиг цүнх, онгорхой хошуутай сандаль, энгийн шигтгээтэй ээмэг, гинжин хэлхмэл бугуйвч f). Эрээн даашинз, тод өнгийн пиджак, этгээд нарны шил, хөгжилтэй загварын зузаан ултай сандаль, олон давхар хүзүүний зүүлт болон могойн эрээн хээтэй хэтэвчин цүнх

___________________________________________________________________________________

Асуулт 4.


Та гутлын шүүгээгээ шинэчлэх болж дуртай гутлын дэлгүүр лүүгээ явлаа. 

                                  Таны нүдийг ямар гутал хамгийн их татах бол?

Fashion Style Quiz - What shoes do you prefer?
a). Энгийн туфли, балерина гутал, "морьтоны" түрийтэй гутал. Би завсрын өнгөтэй гуталд дуртай, гэхдээ хөлөндөө анхаарал татахыг хүсэж байвал улаан юмуу шар гутал сонгож магадгүй.  b). Зузаан ултай сандаль, хагас түрийт, ихэвчлэн шинэ барааны тасагт байгаа гутлууд. Брендийн пүүзнүүд (Adidas, Converse, гм.). Гэхдээ би жаахан хурц загвартай, төмөр чимэглэл, хар савхи орсон гутланд илүү дурладаг. Галзуу, олон өнгө хосолсон туфли, сандаль. Онцгой загвартай туфлиуд c). Брендийн(эсвэл загварыг нь дууриасан) туфлиуд, гадсан өсгийтүүд, онгорхой хошуутай өндөр өсгийтүүд, цэмцгэр загвартай өвдөг давсан болон хагас түрийтэй гуталнууд
Fashion Style Quiz - What shoes do you prefer? pt 2
d). Тав тух миний хувьд маш чухал. Тиймээс би ихэвчлэн даавуун пүүз, углааш, энгийн арьсан сандаль, түрийтэй гутал сонгодог. e). Винтэж загвартай гутлууд: оксфорд гутал, дундаж өсгийтэй туфли болон эрээн(цэцгэн хээтэй, цэгэн хээтэй, шоотой гм) хээтэй углаашууд. Онгорхой хошуутай туфлиуд болон үргэлж ултай(вэдж) сандалиуд  f). Тод өнгөтэй, зоригтой, өвөрмөц бүхэн. Гэхдээ би винтэж загвартай, содон гутал байвал сонирхоно. Хуучны цагуудыг сануулсан оксфорд ч юмуу, ямар ч гутал байж болно. Хунирсан түрийтэй гутлууд. Могой, матрын хээ, икат/батик болон цэцгэн хээтэй зэрэг үндэстэн ястны(этник) хандлага орсон гуталнууд.

___________________________________________________________________________________

Асуулт 5.

 

Бидний хувцаслах хэв маяг загварын сэтгүүлүүд, алдартай одууд, загварын үлгэр дууриал болсон эмэгтэйчүүд зэрэг гадны нөлөөллөөс ихэвчлэн хамааралтай байдаг. 

Та хувцас загварын хувьд дараах алдартай фашиониста нараас алийг нь үлгэр дууриал болгодог вэ?
Fashion Style Quiz - Who's celeb fashionista's style do you look up to?
a). Victoria Beckham, Coco Chanel, Ashley Olsen, Kate Middleton, Anne Hathaway b). Blake Lively, Jessica Simpson, Beyonce, Rihanna, Jessica Alba c). Charlize Theron, Kim Kardashian, Dita von Teese, Anna Wintour, Catherine Zeta-Jones
Fashion Style Quiz - Who's celeb fashionista's style do you look up to? pt 2
d). Jennifer Aniston, Giselle Bundchen, Cameron Diaz, Sandra Bullock, Julia Roberts e). Eva Mendes, Taylor Swift, Jennifer Lopez, Emma Watson, Naomi Watts, Rachel McAdams, f). Solange, Agyness Deyn, Whitney Port, Michelle Williams, Nicole Richie, Rachel Zoe, Zoe Kravitz

___________________________________________________________________________________

Асуулт 6.

 

Таны дуртай өнгө хэн болохыг тань хэлж байдаг гэдэг. Тиймээс таны дуртай болон танд сайхан харагддаг өнгөнүүд таны загварын хандлагын хүчтэй илтгэгч байж болох юм.

Таны дуртай өнгөнүүд юу вэ?


  Fashion Style Quiz - What colors do you prefer?
a). Завсрын өнгөнүүд, хар, цагаан. Би нэг өнгө дагнасан хослолд дуртай бөгөөд сонирхолтой болгохын тулд багахан тод өнгө нэмэх тохиолдол бий   b). Би ягаан, тод цэнхэр, улаан, улбар шар, шар зэрэг хүчтэй, хөгжилтэй, охины өнгөнүүдэд дуртай. Мөн янз бүрийн материалтай(лакан, илгэн гм) хар өнгө болон сонирхолтой багцалсан өнгөний хослолуудад дуртай  c). Би эрх мэдлийг илэрхийлдэг өнгөнүүдэд дуртай. Энгийн атлаа драмын төрх бүрдүүлэхийн тулд ихэвчлэн хар/цагаан, улаан/хар зэрэг 2 өнгөний хослолыг сонгодог. Мөн хүчтэй сэтгэгдэл төрүүлэх үүднээс улаан, нил ягаан зэрэг нэг тод өнгөтэй даашинзыг ашигладаг
Fashion Style Quiz - What colors do you prefer? pt 2
d). Би завсрын болон зөөлөн өнгөнүүдэд дуртай. Саарал, цэнхэрийн дунд зэргээс хамгийн цайвар хүртэлх өнгүүдэд дуртай. Мөн цагаан, хар болон байгаль дээр байдаг өнгүүдэд дуртай. e). Пастел болон хэт хүчтэй бус зөөлөн өнгөнүүд. Цайвар ягаан, цэнхэр, бор зэрэг охины, хонгорхон өнгөнүүдэд дуртай.  f). Би бүх өнгүүдийг холих дуртай. Хүний нүд татахуйц хослол бүрдүүлэх л миний хувьд хамгийн чухал. Зөөлөнийг хүчтэйтэй, завсрын өнгийг тод өнгөтэй. Гэхдээ би нил ягаан, гүн цэнхэр, тод ягаан зэрэг хүчтэй, хөгжилтэй өнгүүдэд илүүтэй татагддаг. Мөн баялаг, гүн өнгүүдэд дуртай.

___________________________________________________________________________________

Асуулт 7.

 

Хар туфли нь фашиониста бүрийн шүүгээн дэх хамгийн чухал эдлэл гэж үздэг.  
   
Хар туфли ТАНЫ төсөөлөлд ямар хэлбэртэй байдаг вэ?

 
Fashion Style Quiz - What's your personal interpretation of the Black Pumps?
Fashion Style Quiz - What's your personal interpretation of the Black Pumps? pt 2









За одоо үр дүнгээ нэгтгээд үзье. Хамгийн их сонгогдсон үсэг таны загварын хандлагыг тодорхойлох болно. 

Ихэвчлэн а) = Сонгодог    Ихэвчлэн b) = Моодны               Ихэвчлэн c) = Драмын
Ихэвчлэн d) = Энгийн        Ихэвчлэн e) = Мөрөөдөмтгий    Ихэвчлэн f) = Бүтээлч

Нэгээс олон үсгэн дээр төвлөрсөн байвал  таны загварын хандлага тэдгээр ангилалыг аль алиныг агуулсан байна гэсэн үг. Өмнө хэлж байсанчлан нэг хүнд хэд хэдэн стиль зэрэг агуулагдаж болдог.

Ингээд нэгэнт загварын чиг хандлагаа мэдсэн болохоор цаашид яаж өөрийн стилиэ улам төгөлдөржүүлж баяжуулах, эсвэл өөрчилж шинэчлэх талаар дараа дараагийн зөвлөмжүүдээс маань уншаарай. Танд амжилт хүсье!













No comments:

Post a Comment

***** ИХИЙГ мөрөөдөж, БАГААС таашаал авч, АМЬДРАЛЫН МӨЧ БҮРЭЭ амталъя! *****