Wednesday, January 28, 2015

Шоппинг хөтөч: BHS

Нэг найз маань ингэж ярьж байсан: "Монголоос хүссэн хувцсаа олж авах нь бараг тэнгэрээс од шүүрэхтэй л адил юм. Тэнд бол(амьдарч байсан улсад нь) дуртай хэдэн брендээрээ л явахад хангалттай, онлайн дэлгүүрээс нь захиалж авчихаад таарахгүй бол буцаачиж ч болно. Энд гэтэл хороолол, Макс Молл, Гранд Плаза гээл бүгдийг нь самнахаас нааш хаана юу байгааг мэдэх боломжгүй нь хэцүү юм." гэж. Уг нь ч сүүлийн жилүүдэд брендүүд ар араасаа орж ирсээр, юмс хөгжсөөр л байгаа... Удахгүй гадны жишигт хүрэх биз ээ.

Дээрх ярианаас үүдэн би монголд шоппингийг хялбарчлах арга юу билээ гэж их боддог юм. Хиймээр санаанууд ч нэлээн байдаг. Тэгээд бага ч гэсэн алхам болгож энэхүү "Шоппинг хөтөч" булангаа нээж байна. Энэ булангаараа дэлгүүрүүдэд байгаа барааг чадах хирээрээ танилцуулж байх юм.


Хямдралын (бас хямралын :-) үе болж байгаатай холбоотойгоор зөвхөн хямдарсан бараануудыг энэ удаад танилцуулъя гэж бодлоо. Мэдэхгүй нэгэнд нь зориулж эхлээд брендээ товч танилцуулъя.

BHS бренд

Английн BHS бренд нь 1928 онд үүссэн их дэлгүүрийн сүлжээ бөгөөд хувцас, гэр ахуй, цахилгаан бараа, тавилга, хүнс зэрэг олон чиглэлийн худалдаа эрхэлдэг юм байна. Үүнээс хувцасны салбар дэлгүүр нь Монголд 2013 онд MAXMALL худалдааны төв 1,2-р давхарт нээгдэн ажиллаж байгаа билээ. 
  
BHS нь Английн Primark болон H&M, Uniqlo зэрэг брендүүдтэй төстэй(миний хувийн дүгнэлтээр) бөгөөд энгийн, "масс-д зориулж" үйлдвэрлэсэн загварууд байдаг. Тиймээс биед эвтэй, загвар болон хэмжээний сонголт ихтэй, өдөр тутам өмсөхөд их тохиромжтой бүтээгдэхүүнүүдийг санал болгодог. Хавар дөхөж байгаа ч гэсэн монголд маань дулаан ноосон хувцаснууд байнга өмсөгддөг билээ. Тиймээс ноосон цамцыг онцлон танилцуулъя.

39'950
84'900-аас 30%
84'900-аас 30%
46'900





Дээрх цамцнууд өдөр тутам өмсөхөд эвтэйхэн санагдлаа. Мөн дараах цамцнууд ихээр таалагдсан:
1. Mon amour (францаар миний хайр)- 93'000-аас 30%

2. Судал ба цэцэг - үнийг нь тэмдэглэж аваагүй байнаа, сорри *-_-*
3. Саарал тав тух - 105'000-аас 73'500 болсон байна лээ.
Дээрх шиг үслэг материал биед зөөлөн, эвтэйхэн, бас дулаахан  болохоор би өмсөх дуртай гэж! Өөр ч олон ноосон цамц өнгө, загварын өргөн сонголттойгоор байна лээ:
93'000-65'100



49'900-аас 24'950
30% хямдарсан байна
108'000-54'000
77'000-аас 30%





















За бас ажил хэрэгч бүсгүйчүүдэд зориулсан хувцас их байна лээ: даашинз, сорочка, пиджак, өмд г.м. Заримаас нь жишээ болгож үзүүлье:

84'900 - 42'450
89'900 - 62'930
Даашинзнуудаас энэ хамгийн нүдэнд туссан нь: (өөр олон загвар байна лээ)

Өмд: Жинс, костюмны өмд, рейтузэн өмд гээд төрөл бүрээр байна лээ
62'900-аас 30%





Гэрийн тав тухыг улам нэмэх халат, тавчик, унтлаганы хувцас, дотуур хувцаснууд ч зөндөө байна лээ. Ийм тавчик өмсөөд л сэтгүүл үзээд, кофе шимж суухаас илүү амралт гэж байх уу?

Эцэст нь: Хамтарч ажилласан BHS-ийн хамт олондоо баярлалаа. Та бүхэндээ амжилт хүсье! 


2 comments:

  1. дулаан оймс, бас судал ба цэцэг цамц ихээр таалагдлаа :)

    шоппинг хөтөчтэй болж байгаадаа туйлын сэтгэл хангалуун байнаа

    ReplyDelete
  2. Goyo postuud bna,keep going fashionista!

    ReplyDelete

***** ИХИЙГ мөрөөдөж, БАГААС таашаал авч, АМЬДРАЛЫН МӨЧ БҮРЭЭ амталъя! *****