Monday, January 5, 2015

Хувцсаа ашиглан гоолиг харагдацгаая - 2

Өмнөх бичлэгт дурдагдаагүй орхигдсон хэдэн аргыг танилцуулъя. Гоолиг харагдаж болох ямар л арга байна, бүгдийг нь хэрэгжүүлэх хэрэгтэй биз дээ? Хүссэндээ хүрэхэд нэг алхам ч гэсэн илүүдэхгүй шүү дээ.

За ингээд эхэлье...


Цээжээ бага зэрэг ил гарга

Үүнд V хэлбэрийн энгэртэй хувцас хамгийн тохиромжтой байдаг. Доошоо харсан гурвалжин хэлбэр нь хүний анхаарлыг бүсэлхийн хэсгээс зайлуулж, дээш хандуулдаг учраас биеийг тань илүү өндөр, гоолиг болгох нөлөө үзүүлдэг байна. Эрүү болон цээжний хооронд арьс ил гарах тусам(гэхдээ зохистой хэм хэмжээнд) таны биеийн ерөнхий харьцаа сайжирдаг бөгөөд өргөн өгзөг, гуятай хүн өргөн V энгэртэй хувцас өмссөнөөр харьцааг тэнцвэржүүлдэг. Тиймээс дээгүүр хувцсыг V энгэртэйг сонгож байхыг зөвлөж байна.

Ээмэг зүүлтээ бодолтой сонгоорой

Урт хүзүүний зүүлт нь богино хүзүүг сунгаж харагдуулах бөгөөд өгзөг, гуянаас анхаарлыг холдуулж цээжин хэсэг дээр авчирдаг. Гялалзсан ханцуйвч, олон давхар бугуйвч, том бөгж зэрэг нь гарын өргөн хэсэг биш бугуй, гарын үзүүрт анхаарлыг авчирна.


Трикогоо гутлынхаа өнгөтэй ижилсүүлэх

Ингэх нь биеийн доод хагасыг уртасгаж харагдуулна. Өвөл хар триког хар гутал дээр, зун арьсны өнгөтэйг нүцгэн хөлөн дээрээ өмсөх г.м.


 Үсээ дээш шуух

Үсээ толгойныхоо ард дээр боож, үзүүрийг нь бага зэрэг сэрвийлгэж титэм мэт болгоорой. Ингэвэл толгойн хэлбэр гарч, царай чинь нарийсаж харагддаг.


Жинсэн дээр пиджак өмсөөрэй 

Пиджакны шулуун шугамууд, нарийн эргэх энгэр нь илүүдэл жинг хасаж харагдуулдаг. V энгэртэй майк, бараан жинсэн дээр пиджакийг задгай тавьж өмсвөл онцгой "тураах үйлчилгээтэй".

Зөв материал сонгоорой

  • "Хавтгай" материалууд объёом нэмдэггүй: Хөвөн даавуу, жинс, торго, ноосон габардин г.м
  • Зарим материалууд бүр гоолиг, галбирлаг харагдуулах шинжтэй байдаг: jersey, ноолуур, дээд зэрэглэлийн хөвөн даавуу, мөн spandex-ын хольцтой бүх материал
  • Овор ихтэй материалыг бага сонгоорой: өргөн судалтай хилэн, үрчгэр хамба хилэн, металлаг гялгар материал, савхи, илгэ, мохер, ангор, хоргой, taffeta(нейлон), bouclé(зузаан сүлжмэл даавуу), атлас, fringe and flannel(цацагтай ноосон үслэг даавуу)



No comments:

Post a Comment

***** ИХИЙГ мөрөөдөж, БАГААС таашаал авч, АМЬДРАЛЫН МӨЧ БҮРЭЭ амталъя! *****