Monday, December 29, 2014

Хувцсаа ашиглан гоолиг харагдацгаая

Мэдээж дасгал хөдөлгөөн, хоолны дэглэмээр турах нь хамгийн эрүүл арга гэдгийг хүн бүр мэддэг ч хэрэгжүүлэхэд тийм амар биш байдаг. Тиймээс илүү гоолиг харагдахыг хүссэн эмэгтэй хүн бүр доорх аргуудыг ашиглан богино хугацаанд дүр төрхөө өөрчлөөрэй.



Thursday, December 18, 2014

Сонирхолтой тренд ТАРТАН - түүнийг хэрхэн өмсөх вэ?



Урьд хэлж байснаараа тартан хээний талаар судалгаа хийснээ танилцуулъя. 2009 оноос сэргэж эхэлсэн энэ тренд 2013 онд хүчтэй түрж, энэ жил улам эрч хүч орсныг дараах мэдээлэл харуулах болно. Загварын блогчин Жина Брар 2013 оны 11 сард блог-доо ингэж бичжээ :



Thursday, December 4, 2014

Шинэ жилийн даашинзаа сонгоход туслах 7 зөвлөгөө


Шинэ жилийн уур амьсгал ид орж байгаа энэ үед бүсгүйчүүд бидний толгойд шинэ жилийн даашинз эргэлдэхгүй байж болно гэж үү? Би ч бас даашинзаа сонгоогүй байгаа тул хамтдаа сонгоцгооё :-)


Monday, November 24, 2014

Содон хүзүүний зүүлт ~~ Statement necklace

2-3 жилийн өмнөөс моодонд ороод байгаа нэг тренд саяхнаас сэтгэл гижигдээд болдоггүй. Сайн бодсон чинь надад 1-2 байдаг хирнээ ашигладаггүй юм байна. Яаж хэрэглэх талаар судалсанаа доор сийрүүлье.

Содон хүзүүний зүүлт  ~~ Statement necklace





Thursday, February 6, 2014

Жинс эргэж ирлээ~~ Welcome back, blue jeans!

Hey, it's my blue jeans...
Чиний миний өмсөх дуртай
It's my blue jeans...

Жинснээс өөр хувцасны тухай дуу ер нь байдаг билүү? Дуунд хүртэл орсон байхыг бодоход жинс аниа ч САК юмаа :)

Энэ жил жинс бас эргэн ирж байнаа. Би гэдэг хүн хамгийн сүүлд хэзээ жинс өмссөнөө санахгүй сууж байхад тэрүүгээр өнөөх чинь өнгө зүсээ хувиргачаад манаргаж яваа сурагтай.
За тэхээр жинс аниагаа эргэн санаж, угтан авцгаая даа!!



Эмэгтэй хүн ба цэцэг

Та бүхэндээ нэгэн үлгэр сонордуулъя.

Эртээ урьдын цагт үзэсгэлэнт ЭМЭГТЭЙЧҮҮД амьдардаг нэгэн газар байжээ. Тэдний амьдардаг дэлхийд үзэсгэлэнт ЦЭЦЭГНҮҮД ургадаг юмсанж. Гэвч тэд нэг нэгэнтэйгээ хүйн холбоотойгоо огт мэддэггүй байж гэнэ.

Гэтэл, нэгэн онцгой сайхан өдөр цэцэгнүүд эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг гайхан биширч, сэтгэл татагдаад даашинзан дээр нь үсрээд гарчихжээ. Ингэснээр эмэгтэйчүүдийн гоо үзэсгэлэн улам тодорч, тэд ч цэцэгний уран тансагийг мэдэрч, тэд үүрдийн сайн найзууд болсон гэдэг...