Tuesday, April 7, 2015

ХУВИЙН СТИЛЬ - Түүнийгээ хэрхэн тодорхойлох вэ?


Хувийн стилиэ олох, бүрдүүлэх зөвлөмжийг The Chic Fashionista хэмээх сайтаас цувралаар хүргэж байгаа билээ. Үргэлжлэлийг нь хүлээн авна уу.




Sunday, March 29, 2015

2015 оны хавар, зуны трендүүд


2015 оны хавар, зуны голлох трендүүд юу вэ? Загварын ертөнцийн сүүлийн үеийн хандлага хаашаа байна? Энэ мэдээлэл залуу, цоглог бүсгүй бүрийн анхаарлын төвд байдаг биз ээ. Тэгвэл дараах трендүүд ирэх улирлыг тодорхойлж байна. Та нэг, хоёрыг нь л шүүгээндээ нэмчихэд хамгийн дэгжин, шинэлэг, эрч хүчтэй бүсгүй байж чадах болно.

1. 70-ААД ОН, БОГЕМИЙН УРСГАЛ



Monday, March 23, 2015

2015 оны сонгодог тренд: КОМБИНЕЗОН

Энэ сэдвээр бичих гэж хаврыг их ч удаан хүлээлээ дээ :-)

Учир нь энэ жилийн хавар, зуны үндсэн гангараа бол КОМБИНЕЗОН буюу үргэлж өмсгөл (англиар jumpsuit, overall, оросоор комбинезон гэгчлэн нэрлэгддэг энэ хувцсыг нэг номон дээр үргэлж өмсгөл гэж нэрлэсэн байсан нь их таалагдлаа). 2010 оноос эхлэн загварын тайзнаа ажиглагдаж эхэлсэн энэхүү тренд өнөөг хүртэл улам хүчирхэгжиж энэ хавар, зун ч эрч хүчээ алдахгүй нь ээ. Жил ирэх тусам төрөл зүйл, өнгө төрх нь олширсоор бидэнд маш өргөн сонголтыг авчирчээ. Ингээд тухлан сонирхоцгооё:



Tuesday, March 3, 2015

ХУВИЙН СТИЛЬ - Өөрийн онцлог стилийг бий болгох анхны алхам

The Chic Fashionista гэдэг сайтаас нэг аятайхан мэдээлэл олсныгоо орчуулаад оруулж байна. Хувь хүний стилиэ тодорхойлох, хөгжүүлэх тухай дэлгэрэнгүй сайхан тайлбарлажээ, сонирхоорой.  


Sunday, February 15, 2015

Фэйшн блогтой учирсандаа би азтай!

Fashion blog(хувцас загварын блог), тэр дундаа Personal style blog(хувийн стилийн блог) гэж юу вэ?

ХУВЦАС ЗАГВАР бол миний эртний хобби. БЛОГ гэдэг зүйлтэй танилцаж нөхөрлөсөн маань ч саяхны явдал биш. Харин энэ хоёрыг хооронд нь нийлүүлж, түүнээсээ баяр хөөрийг мэдрэх болсон маань саяхнаас... Фэйшн блогтой учирсан тэр өдрийг тэнгэр ивээсэн биз ээ~~ :)


Thursday, January 29, 2015

Шоппинг хөтөч: МANGO

Шоппинг хөтөч нь Mango-оор ороод ирлээ. Цаадуул чинь бас нэлээн хямдарчээ. Цаг багатай байсан тул цөөн загварыг л онцоллоо.



Wednesday, January 28, 2015

Шоппинг хөтөч: BHS

Нэг найз маань ингэж ярьж байсан: "Монголоос хүссэн хувцсаа олж авах нь бараг тэнгэрээс од шүүрэхтэй л адил юм. Тэнд бол(амьдарч байсан улсад нь) дуртай хэдэн брендээрээ л явахад хангалттай, онлайн дэлгүүрээс нь захиалж авчихаад таарахгүй бол буцаачиж ч болно. Энд гэтэл хороолол, Макс Молл, Гранд Плаза гээл бүгдийг нь самнахаас нааш хаана юу байгааг мэдэх боломжгүй нь хэцүү юм." гэж. Уг нь ч сүүлийн жилүүдэд брендүүд ар араасаа орж ирсээр, юмс хөгжсөөр л байгаа... Удахгүй гадны жишигт хүрэх биз ээ.

Дээрх ярианаас үүдэн би монголд шоппингийг хялбарчлах арга юу билээ гэж их боддог юм. Хиймээр санаанууд ч нэлээн байдаг. Тэгээд бага ч гэсэн алхам болгож энэхүү "Шоппинг хөтөч" булангаа нээж байна. Энэ булангаараа дэлгүүрүүдэд байгаа барааг чадах хирээрээ танилцуулж байх юм.



Tuesday, January 20, 2015

Бидний стиль - 1

Саяхан эхлүүлсэн нэгэн төслөө хурдхан шиг бичлэг болгохгүй бол боломгүй санагдаад байнаа. Юу гэхээр би хэдий загвар гэж ийм байдаг, ийм юм өмсөх хэрэгтэй, гадаад хүүхнүүд ингэж хувцаслаж байна гэж зураг тавилаа гээд монгол бүсгүйчүүдэд маань хол санагддаг байж мэдэх юмаа. Тиймээс монголчууд маань өөрсдөө яаж хувцаслаж, өвлийн энэ хахир улирлыг хэрхэн ЗАГВАРЛАГААР даван туулж байгааг танилцуулж байя гэж шийдэн "Бидний стиль" гэсэн булан нээхээр шийдсэн юм.


Sunday, January 11, 2015

Энэ өвөл бид юу өмсөх ёстой вэ?

Загварлаг, дэгжин байх нь өөрийн гэсэн стильтэй болохын нэр болохоос сүүлийн үеийн моод хөөх хэрэггүй ээ гэж бүгд л зөвлөдөг. Би ч тэгж бичиж байсан. Гэхдээ л тухайн жилдээ юу моод(сүүлийн үед ярих болсноор "тренд") болж байгааг мэдэж байхад илүүдэхгүй ээ.



Monday, January 5, 2015

Хувцсаа ашиглан гоолиг харагдацгаая - 2

Өмнөх бичлэгт дурдагдаагүй орхигдсон хэдэн аргыг танилцуулъя. Гоолиг харагдаж болох ямар л арга байна, бүгдийг нь хэрэгжүүлэх хэрэгтэй биз дээ? Хүссэндээ хүрэхэд нэг алхам ч гэсэн илүүдэхгүй шүү дээ.

За ингээд эхэлье...